Ховд хотын хогны асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцлээ



Ховд аймгийн хэмжээнд нийтийн эзэмшлийн 76 орон сууц байдаг бөгөөд нийтдээ 3300 айл өрх оршин суудаг байна. Үүнээс 1800 айл нь СӨХ-тэй, үлдсэн 1500 нь СӨХ-гүй байна. СӨХ-д оршин суугчдаасаа зохих хэмжээний төлбөр авч орц, байрны хог хаягдлыг ачиж зайлуулах, халаалт дулаан, цэвэр бохиртой холбоотой асуудал, гомдлыг холбогдох байгууллагад нь уламжилж ажиллаж байна.

Гэвч өнөөдөр Ховд хотын хог хаягдал тулгамдсан гол асуудлын нэг байсаар байна. Тиймээс СӨХ-дын үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбоотой асуудлыг ярилцаж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлж шинэ шатанд гаргах үүднээс 03-р сарын 30 ны өдөр Жаргалант сумын удирдлагууд хэлэлцүүлэг зохион байгууллаа.



Тус хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга Б.Дүгэржав болон МХГ, ГХБХБГ, Шим-Ус ОНӨААТҮГ, БОАЖГ, Ховд дулааны станц, Бадамлах дөл ХХК, Ховд Цахилгаан түгээх сүлжээ ХХК зэрэг холбогдох байгууллагуудын удирдлага, төлөөллүүд, СӨХ-дын дарга нар, иргэд оршин суугчдын төлөөлөл оролцов. Хэлэлцүүлэгт оролцогчид Нийтийн эзэмшлийн орон сууцны дулаан хангамж, орчны эрүүл ахуй, хогийн цэг, холбогдох засвар үйлчилгээнүүд болон бусад тулгамдсан асуудлуудын талаар өөр өөрсдийн байр суурийг илэрхийлэн, гарц шийдлийн талаар харилцан санал солилцлоо.


Энэ үеэр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав талуудын байр суурь, саналыг сонсон хог хаягдлыг хэрхэн шийдвэрлэх талаар аймаг орон нутгаас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, батлагдсан төсөв хөрөнгө, хийж хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа.


ВИДЕО:

Эрчим хүчний яамны харьяа Баруун бүсийн эрчим хүчний системийн захиргаанд уламжилж цахилгааны төлбөртэй хогны мөнгийг уялдуулж хураах асуудлыг шийдүүлсэн. Жаргалант сум, “Ховд ЦТС” ХХК-тай гэрээ байгуулсанаар энэ асуудал хэрэгжинэ. Эхний ээлжинд орон сууцнуудын хогийн цэгийг ойрын хугацаанд тогтоож өгөх, айл өрхөөс хураах хог хаягдлын үнэ тарифыг шинэчлэн тогтоох асуудлыг Засаг даргын зөвлөлд дараа нь ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барихыг Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповронд, ойрын хугацаанд нийт оршин суугчдынхаа хурлыг хийж, тулгамдсан асуудлаа ярилцахыг СӨХ-дын дарга нарт тус тус үүрэг болголоо.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ