“Иргэн-Орон нутаг-Төрийн гамшгаас сэргийлэх хамтын ажиллагаа” сэдэвт олон нийтэд зориулсан тусгай лекц зохион байгуулав



Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр орон нутгийн иргэд, удирдлагуудыг чадваржуулах зорилгоор  Монгол Улсын Засгийн газрын ивээл дор Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, МУИС-Нагоя Их сургуулийн хамтарсан Resillence судалгааны төв хамтран “Иргэн-Орон нутаг-Төрийн гамшгаас сэргийлэх хамтын ажиллагаа” сэдэвт олон нийтэд зориулсан тусгай лекцийг энэ сарын 28-ны өдөр Ховд аймагт зохион байгууллаа. Лекцийн үйл ажиллагаанд Баруун бүсийн төв-Ховд аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт болон Жайка олон улсын байгууллагын “Гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн багийн судлаачид, төрийн байгууллагын ажилтан, алба хаагчид, Жаргалант сумын 12 багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, иргэд хөдөлмөрчдийн  төлөөлөл 300 орчим хүн оролцсон юм.  



ВИДЕО: 







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ