“Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх” сургалт зохион байгуулав



Жайка олон улсын байгууллагын Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд “Гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг Японы Нагоя их сургуулийн санаачлагаар МУИС, ОБЕГ-тай хамтран Ховд аймагт 5 жилийн хугацаанд хэрэгжүүлж байна. Тус төслийн баг, Ховд аймгийн Онцгой байдлын газар хамтран уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр орон нутгийн иргэд, удирдлагуудыг чадваржуулах зорилгоор “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх” сургалт зохион байгууллаа.




Сургалтад Жаргалант сумын 12 багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, иргэдийн төлөөлөл 90 гаруй хүн оролцож,  тухайн нутаг дэвсгэрийн газрын зураг ашиглан бүс нутагт гарч болох гамшиг, аливаа эрсдэлийг тодорхойлсон ба байгалийн гамшгаас хэрхэн, яаж урьдчилан сэргийлэх талаарх санал бодлоо илэрхийлэв.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ