Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна



Ихэнх нутгаар дулаарч, хуримтлагдсан цас, гол мөрөн, нуурын мөс хайлж, шар усны үер буух эрсдэлтэй болсон тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, тээвэрлэлтийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор авто замын ашиглагч, хариуцагч, авто тээврийн холбогдох байгууллага, албан тушаалтан, жолооч, зорчигчид, хяналт хэрэгжүүлэгч байгууллагууд анхаарч, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас  анхааруулж байна. 
2019 оны 03 дугаар сарын 21 ний байдлаар гол, нуурын  мөсний зузаан өмнөх оны энэ үеэс зарим газруудад бага байна. Иймд орон нутгийн чанартай авто зам болон мөсөн замд осол, зөрчил гарах нөхцөл байдал үүсэж болзошгүй эрсдэлтэй байгаа тул иргэд  мөсөн замаар болон маршрут батлагдаагүй орон нутгийн гол, мөрөн, нуур бүхий замаар тээвэрлэлт хийх, зорчихгүй байхыг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ