Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/126 тоот удирдамжийн дагуу Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга П.Эрдэнэчулуунаар ахлуулсан ажлын хэсэг байгаль орчин, геологи, уул уурхай, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын хяналтын чиглэлээр зарим аж ахуйн нэгжүүдэд энэ оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хяналт шалгалт хийлээ. Энэ хүрээнд Ховд аймагт ашигт малтмал, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “МоЭнКо” ХХК, “Тефисс майнинг” ХХК, “Талст молор” ХХК, “Булган стар” ХХК, “Бодонч их бүрд” нөхөрлөл /бичил уурхай/ болон “ОдЦэ” ХХК, “Жаргалант рашаан” ХХК зэрэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд холбогдох дүрэм журмын дагуу хяналт тавив.