Ахмадын байгууллагын 2018 оны үйл ажиллагааны үр дүн, салбар байгууллагуудын ажлын дэвшилтэт арга барил, шинэ санаачилгуудаас харилцан суралцах, ахмадын тухай хуулийг ахмадын идэвхтэн сонгуультанууд бүх шатандаа хэрэгжүүлэх зорилгоор ахмадын байгууллагын удирдах ажилтнуудын зөвлөгөөн аймгийн Ахмадын ордонд явагдаж байна. Зөвлөгөөний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд, аймгийн Ахмадын хорооны дарга Ч.Дамбадаржаа нар оролцож, төрөөс баримталж буй бодлого чиглэл, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл өгч, тэдний санал хүсэлтийг сонслоо. ВИДЕО: Огноо: 3/25/2019 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1667 Мэдээ таалагдсан: