Цахим тоглоомын газруудад хяналт шалгалт хийв



Ховд аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг  “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа долоон цахим тоглоомын газарт  хяналт шалгалт хийжээ. Тухайлбал, цахим тоглоомын газруудад  гэрэлтүүлэг, агааржуулалт  муутай, эрүүл ахуйн шаардлага хангаагүй бохир орчинтой, бие засах, гар угаах зориулалтын газаргүй, цаг хэтрүүлэн ажилладаг, бага насны хүүхдэд  үйлчилдэг, 2 цаг тогловол нэг цаг үнэгүй гэх мэтээр насанд хүрээгүй хүүхдүүдийг  тоглоомд уруу татаж,  цахим тоглоом тоглох дур сонирхлыг нь бий болгож байгаа, Интернет  кафе нэрийн дор цахим тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг, Мэдээлэл харилцааны зохицуулах хорооноос цахим тоглоом ажиллуулах зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан, хүүхдүүд хичээлийн цагаар дүрэмт хувцас, цүнхтэйгээ үйлчлүүлдэг зэрэг  зөрчил илэрчээ.  Ажлын хэсэг тус  зөрчилтэй газруудад  хатуу сануулга өгч, тодорхой хугацаанд зөрчлийг арилгах тухай шаардах хуудас хүргүүлсэн байна. Мөн  Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулиудын ахлах, дунд ангийн сурагчдад “Цахим тоглоомын хор уршиг”-ийг таниулах сургалт  зохион байгуулахаар төлөвлөж байна.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ