Жаргалант сумын "Шилдэг Тэргүүний Эмэгтэйчүүд" тодорлоо




Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Жаргалант сумын ИТХ, ЗДТГ-аас “Ж
аргалантын эмэгтэйчүүд нэгдсэн арга хэмжээг хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байна. Энэ хүрээнд салбар, салбарын "Шилдэг Тэргүүний Эмэгтэйчүүд"-ийг шалгарууллаа.  

Шилдгүүдийг:

-Төрийн захиргааны
-Төрийн тусгай албаны
-Боловсролын
-Хөдөө Аж ахуйн 
-Соёл урлагийн
-Үйлчилгээний 
-Бизнесийн салбарын гэсэн ангилалаар нэр дэвшүүл
сэн юм. Нэр дэвшигчдийг KHOVDNEWS.MN Орон нутгийн мэдээллийн цахим сайтын khovdnews.mn пэйж хуудсанд байршуулж шилдгүүдийг олон нийтийн санал асуулгаар тодрууллаа. 

"Төрийн захиргааны салбарын шилдэг эмэгтэй"-ээр аймгийн Мэргэжлйн хяналтын газрын улсын байцаагч О.Дарьжав /664 like/


"Төрийн тусгай албаны шилдэг эмэгтэй"-ээр аймгийн Цагдаагийн газрын Мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Зандмаа /1112 like/


"Боловсролын салбарын шилдэг эмэгтэй"-ээр Жаргалант сумын 2-р сургуулийн Физик, математикийн багш Г.Рэгзэд /839 like/



"Хөдөө, аж ахуйн салбарын шилдэг эмэгтэй"-ээр “Харзны эх” мал эмнэлгийн захирал С.Нансалмаа
/459 like/


"Соёл, урлагийн салбарын шилдэг эмэгтэй"-ээр аймгийн Нийтийн номын сангийн номын санч Ц.Мөнхжаргал /403 like/



"Үйлчилгээний салбар
ын шилдэг эмэгтэй"-ээр нийтийн хоолны салбарын тогооч С.Нямдарь /381 like/


"Бизнесийн салбарын шилдэг эмэгтэй"-ээр П.Бадамхорол /270 like/ нар тус тус шалгарсан байна.


 

 

 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ