Ховд аймгийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр гуравдугаар сарын 04-11-нийг хүртэлх хугацаанд их нууруудын хотгороор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байх төлөвтэй байна. Мөн одоогийн байдлаар Ховд голын мөсний зузаан 61 см, Буянт голын мөсний зузаан 165 см, Булган голын мөсний зузаан 85 см, Дунд цэнхэр голын мөсний зузаан 68 см, Долоон нуур голын мөсний зузаан 80 см, Чоно Харайхын голын мөсний зузаан 114 см, Төгрөг голын мөсний зузаан 62 см тус тус байна. Цаашид цаг агаар дулаарч, голуудын мөс болон өндөр уулсын гуу жалга, суваг шуудууны цас хайлж, хаврын шар усны үер бууж болзошгүй байгаа талаар Ховд аймгийн УЦУОШТөвөөс мэдээлэлж, малчид, тээвэрчид, ард иргэдэд сэрэмжтэй байхыг анхааруулав.