"ОЮУТАН ЦЭРЭГ" сургалтын бүртгэл эхэллээ



Цэргийн мэргэжил олгох “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах хүсэлтэй оюутнуудыг 03 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын Тамгын газрын 424 тоот өрөөнд бүртгэнэ. Сургалтанд бүртгүүлэх оюутнууд дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд: 
1. Иргэний үнэмлэх
2. Цэргийн үүрэгтний үнэмлэх
3. Оюутны үнэмлэх
4. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /сүүлийн жилийн даатгал төлсөн байх/
5. Сургуулийн тодорхойлолт /сургуулийн захиргаанаас авсан “Оюутан цэрэг” сургалтанд хамрагдах зөвшөөрлийн хамт/
6. Сурлагын дүнгийн хүснэгт /сурлагын голч дүн 2.8 аас дээш байх/
7. Сургалтанд хамрагдахыг хүссэн өргөдөл
8. Флюрын /Цээжний/ зураг авхуулсан байх
9. Биохимийн шинжилгээний хариу
10. Цусны шинжилгээний хариу

Жич: Сургалтанд хамрагдах оюутан 18 настай бол 2001 оны 3-р сарын 10 наас өмнө төрсөн байх шаардлагатай. 
Лавлах утас: 99477301, 95457090

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ЦЭРГИЙН ШТАБ

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ