Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ



2019 оны 02‑р сарын 11‑ний байдлаар Долооннуур голын мөсний зузаан 80см, Дундцэнхэр голын мөсний зузаан 65см, Ховд голын мөсний зузаан 64см, Буянт голын мөсний зузаан 130см, Булган голын мөсний зузаан 75см,Чоно‑Харайх голын мөсний зузаан 92см, Төгрөг голын мөсний зузаан 56см тус тус байна. Цаашид гол мөрний мөс улам зузаарч байгаа  боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг аймгийн УЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ