-Аргын тооллын 2 сарын 8. Баасан (Сугар) гараг / 2019 /
-Билгийн тооллын шинийн 4, улаан хулгана , могойг хүлэгч-25 од, ус суудал, 7 улаан мэнгэ, идэрийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:10-18:02
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал баян ноён болох, бие, эрхтний хүч сайжрах машид сайн. Гэвч морь, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Луу, бич, хулгана, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Бэрийн үйл, худалдаа наймаа хийх, модны үйл, цагаан зүгийн үйл, лам болох, эм найруулах, хурим хийх, замд гарах, эрдэм сурах, үхэгсдийн үйл, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, тустай үйлийг бүтээх, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, хэрүүл тэмцэлд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.