-Аргын тооллын 2 сарын 7. Пүрэв (Бархасвад) гараг / 2019 /



-Аргын тооллын 2 сарын 7. Пүрэв (Бархасвад) гараг / 2019 /
-Билгийн тооллын шинийн 3, хөхөгчин гахай, шувуун хошуут-24 од, огторгуй суудал, 8 цагаан мэнгэ, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:12-18:01
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал эд, мал баялаг, төгөлдөр баясгалан болох машид сайн. Гэвч могой, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Туулай, гахай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, гэр бүрэх, дэлгэрүүлэх ба эрхшээх үйл, сургуульд сурах, бичиг зурхай, эрдэм сурах, ном сонсох, номлох, хэвлэх, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, бэр авах, төрөх, буяны үйл, номын хурим, шавь болох, гөлөг тэжээх, сүм дуган нээхэд сайн. Охиноо хүнд өгөх, авах, мод таслах, газар малтах, үхэгсдийг үйл, худаг шуудуу малтахад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ