Ховд аймгийн Мянгад сумаас 3 малчин аймгийн аварга малчнаар шалгарчээ



Ховд аймгийн Мянгад сум 235549 толгой малтай, 694 малчин өрхтэй. Тэдгээрээс энэ жил 3 малчин “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” 2 уяач “АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ” цол хүртлээ. Тухайлбал, Цагаан булан багийн малчин Лхагвын Төртогтох, Чацарганат багийн малчин Буянтогтохын Амарсанаа, Ядамсүрэнгийн Ган-Очир нар аймгийн аварга малчин цол хүртсэн байна. Аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуусан ажлын хэсэг тус сумын Цагаан булан багийн малчин Л.ТӨРТОГТОХОД "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН"-ы, Цагаан булан багийн уяач С.БАЯН-ОЧИРТ "АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ"-ийн цолыг тус тус гардуулан өгч баяр хүргэлээ.

ВИДЕО:  




 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ