Шилдэг сум, баг, байгууллагууд тодорлоо



Төрөлх нутгийнхаа хөгжлийн төлөө ард иргэд, хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран ажиллаж, Засгийн газрын болон аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн, нутгийн захиргааны байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийг хөгжүүлсэн ажлын амжилтаараа “АЙМГИЙН 2018 ОНЫ ТЭРГҮҮНИЙ СУМ”-аар АЛТАЙ СУМ шалгарч аймгийн Засаг даргын “ӨРГӨМЖЛӨЛ”, “ТУГ” гардан авлаа. 



Мөн МӨНХХАЙРХАН, МЯНГАД сумууд 2018 оны ажил үйлсээрээ шалгарч сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны үеэр аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд нар гардуулан өгч баяр хүргэлээ.



Төрийн анхан шатны нэгжийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, сум, орон нутгийнхаа хөгжлийн төлөө ард иргэдтэйгээ хамтран ажиллаж, сум, багийнхаа Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн, бүтээн байгуулалт, хөгжлийн ажил өрнүүлсэн амжилтаараа “АЙМГИЙН 2018 ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАГ”-аар Булган сумын БАЙТАГ БАГ шалгарч аймгийн Засаг даргын “ӨРГӨМЖЛӨЛ”, “ТУГ” гардан авлаа. 



Мөн Алтай сумын БАРЛАГ БАГ, Ховд сумын БАЯНБУЛАГ БАГ, Жаргалант сумын НАРАН БАГ, Мөст сумын ДАВСТ БАГ тус тус шалгарч сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны үеэр шагналаа гардан авав.




Төрөлх нутгийнхаа хөгжлийн төлөө Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, нутгийн захиргааны байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэн, аймаг, орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үйлсэд бусдыгаа манлайлан хошуучилж “АЙМГИЙН 2018 ОНЫ АЖЛААРАА ТЭРГҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГА, ХАМТ ОЛОН”-оор ТАТВАРЫН ХЭЛТЭС”-ийн хамт олон шалгарч аймгийн Засаг даргын “ӨРГӨМЖЛӨЛ”, “ТУГ” гардан авлаа.



Мөн
ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР

БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ГАЗАР


ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР-ын хамт олон 2018 оны ажил үйлсээрээ шалгарч аймгийн Засаг даргын “ӨРГӨМЖЛӨЛ” мөнгөн шагнал хүртлээ.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ