“Хаврын өнгө-2019” үзэсгэлэн худалдааны шилдгүүд тодорлоо



17-р жарны “Тийн Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан “Хаврын өнгө-2019” үзэсгэлэн  худалдаа зохион байгуулж,  шилдэг 15 номинаци шалгаруулан шагнав.
Тухайлбал, Шилдгийн шилдэг гранпри шагналын эзнээр “Цасны хаан” нөхөрлөл тодорсон  бөгөөд Шилдэг оёмол бүтээгдэхүүн номинацид  Манхан сумын иргэн Ж.Жавзандулам, Шилдэг ширмэл бүтээгдэхүүн номинацид  Жаргалант сумын иргэн Я.Бадамзул, Модон эдлэлийн шилдэг бүтээгдэхүүн номинацид “Баян тулга ханд” ХХК, Гар урлалын шилдэг бүтээгдэхүүн номинацид  Жаргалант сумын иргэн Б.Хишигжаргал,  Шилдэг арьс, ширэн эдлэлийн бүтээгдэхүүн номинацид  Мянгад сумын иргэн Ж.Цэрэнбадам, Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн номинацид “Ганган нуур” ХХК,  Шилдэг гурилан бүтээгдэхүүн номинацид “Баясгалант арвай” ХХК, Шилдэг сүүн бүтээгдэхүүн номинацид Мөнххайрхан сумын иргэн Ц.Амартүвшин, Шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүн номинацид “Гэрэл гэгээ наран” ХХК , Тогтвортой ажил олгогч байгууллага номинацид “БЭБМОН” ХХК, Экологийн цэвэр бүтээгдэхүүн номинацид “Тунгалаг уст шураг хоршоо тус тус шалгарлаа.  Мөн шилдэг зохион байгуулалттай оролцсон сумаар Зэрэг сум,  шилдэг өрхийн үйлдвэрлэгчээр С.Хөхнохой /сур, суран эдлэл/,  шилдэг үйлдвэрлэгч залуугаар С.Амаржаргал  шалгарч, шагналаа гардан авав. 







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ