Монгол Улсын Засгийн газар болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2019 оны хөтөлбөрийн зорилтыг хангах, аймгийн ИТХ-ын 8 дугаар хуралдаанаар баталсан дунд хугацааны болон шинэ хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах, өнгөрсөн оны сүүлээр Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Шинэ Ховд” хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулганы үр дүн ач холбогдлыг таниулах, Ховд аймгийн нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар удирдах ажилтнууддаа олон талт мэдээлэл өгөх, тэдэнтэй зөвлөлдөхөөр энэхүү үйл ажиллагааг энэ сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалт, зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав нээж үг хэлсэн бөгөөд зөвлөгөөний нээлтэд Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, О.Батнасан, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нар оролцож "Авлига хүнд сурталгүй аймаг болох" нэгэн зорилгын төлөө ажиллахаар хуран цугласан нийт удирдлагуудад амжилт хүслээ.
Зөвлөгөөн, сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газар Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академитай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд уг арга хэмжээнд 17 сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, Засаг дарга, 91 багийн Засаг дарга нар, эрүүл мэнд, боловсролын салбарын 300 гаруй удирдах ажилтан оролцож байна.
ВИДЕО: