Дуут суманд энэ онд 350 хүний суудал бүхий “Соёлын төв” ашиглалтад орно



Сум орон нутгийн иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, сумын хэмжээнд урлагийн тоглолт зохион байгуулах, залуучуудыг хөгжүүлэх тохиолог орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Дуут суманд улсын төсвийн 1 тэрбум 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 350 хүний суудал бүхий 2 давхар “Соёлын төв” бүтээн байгуулж байна. Одоогоор барилгын ажил 30-40 хувьтай явагдаж байгаа бөгөөд энэ онд багтаан ашиглалтад оруулна гэж сумын удирдлагууд хэллээ. Мөн сумын иргэд, залуучуудын хүсэлтээр тус соёлын төвд бөхийн дэвжээ нэмэлтээр хийлгэхээр болжээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ