Монгол улсын Засгийн газар болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2019 оны хөтөлбөрийн зорилтыг хангах, аймгийн ИТХ-ын 8-р хуралдаанаар баталсан дунд хугацааны болон шинэ хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах, Төрийн албаны шинэ хуулийн зорилт, агуулга, 2019 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөт ажил, төслүүдийг мэдээлэх,
"Шинэ Ховд" хөрөнгө оруулалт хөгжлийн чуулганы үр дүн, ач холбогдлыг танилцуулах, Ховд аймгийн Эдийн засаг нийгмийн өнөөгийн байдал, цаашдын зорилт, хөгжлийн гарц шийдэл зэрэг олон талт мэдээллийг төрийн бүх шатны байгууллага, сумдын удирдлагуудад өгч чадавхжуулах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газраас Ховд аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн, сургалтыг энэ сарын 28-29 ний өдрүүдэд Ховд хотноо зохион байгуулна. Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Удирдлагын академитай хамтран зохион байгуулах уг зөвлөгөөн, сургалтанд 17 сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нараас гадна 91 багийн Засаг дарга нар, эрүүл мэнд, боловсролын салбарын удирдах ажилтнууд гээд 300 гаруй хүн хамрагдах юм.
ВИДЕО:,