“Ховд-2019” насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах волейболын нээлттэй тэмцээний шилдгүүд тодорлоо



Монгол Улсын волейболын спортын мастер, биеийн тамир спортын тэргүүний ажилтан, ахмад тамирчин Ш.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Ховд-2019” насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах волейболын нээлттэй тэмцээнийг энэ сарын 18-20-ны өдрүүдэд Ховд аймагт амжилттай зохион байгуулж, шилдэг баг, тамирчдаа тодрууллаа.Тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 8 багийн 250 гаруй тамирчин оролцсон юм.
Тэмцээний эрэгтэй төрөлд тэргүүн байранд Үенч сумын баг, дэд байранд Ховд ОУ-ын Нисэх буудал баг, гуравдугаар байранд Буянт сумын баг тамирчид шалгарлаа. Харин эмэгтэй төрөлд тэргүүн байранд Номин Шилтгээн ХХК баг, дэд байранд Мөст Цэвэрлэг Булаг ХХК баг, гуравдугаар байранд Ховд ОУ-ын Нисэх буудал баг тус тус шалгарсан байна. Мөн тэмцээний эрэгтэй, эмэгтэй шилдэг тоглогчдыг шалгаруулсан байна.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ