-Аргын тооллын 1 сарын 21. Даваа ( Сумьяа ) гараг / 2019 /



-Аргын тооллын 1 сарын 21. Даваа ( Сумьяа ) гараг / 2019 /
-Билгийн тооллын шинийн 15, шар морь, найралт эх-7 од, төмөр суудал, 7 улаан мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:32-17:34
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад өлзийтэй машид сайн. Гэвч хулгана, луу жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Бар, нохой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.
-Шүтээн босгох, равнайлах, үр тарих, хишиг даллага авахуулах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, хурим хийх, сан тавих, хот байгуулах, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, мал адгуус муулах үйлд сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, өмнө зүгт явах, нүүдэл хийх, үхэгсдийн үйл, бэрийн үйлд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ