Онцгой байдлын газрын алба хаагчид 12 км явган аялал хийв



Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний түүхт 97 жил, Ховд аймгийн Жаргалант сумын ГТУА 48 дугаар анги үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн баярыг угтаж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын дунд "Цэвэр агаар-Цас мөс" сэдэвт арга хэмжээг энэ сарын 14-ний өдөр байгуулав. Энэхүү арга хэмжээнд 40 гаруй алба хаагч оролцож, аймгийн төвөөс “Шүүтийн тохой” чиглэлд 12 км явган аялал хийлээ. Мөн алба хаагчдын эрүүл мэнд, бие бялдрыг чийрэгжүүлэх, эв нэгдэлтэй хамт олонч, нөхөрсөг харилцааг бэхжүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор олс таталт, цасны сумо, буухиа зэрэг 3 төрлийн спортын тэмцээнийг Баруун бүсийн төв-Онцгой байдлын газрын хээрийн сургалтын талбайд зохион явуулж, тэргүүн, дэд байранд шалгарсан оролцогчдыг шагнаж урамшуулсан байна.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ