-Аргын тооллын 1 сарын 15. Мягмар (Ангараг) гараг / 2019 /



-Аргын тооллын 1 сарын 15. Мягмар (Ангараг) гараг / 2019 /
-Билгийн тооллын шинийн 9, хар хулгана, гоё хүүхэн-1 од, ус суудал, 4 ногоон мэнгэ, арвидахын барилдлагатай өдөр. Балжиннямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:37-17:26
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал өвчин өчүүхэн ирэх маш сайн. Гэвч морь, бич, тахиа, могой жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Луу, хулгана, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ