Ховд аймгийн 2018 оны Спортын салбарын шилдгүүд тодорлоо



Ховд аймгийн ИТХ-аар батлагдаж Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Аваргууд" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг “Мөнгөн арслан-2018” спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг ёслолын арга хэмжээ болж энэ оны шилдгүүдийг шалгарууллаа. Мөнгөн арслан 2018 спортын салбарын шилдгүүд тодорлоо .Тодруулбал: Оны шилдэг эрэгтэй тамирчинаар М.БАЯРЖАВХЛАН, Шилдэг эмэгтэй тамирчинаар шатрын спортын тамирчин 6 настай бяцхан охин М.ЯЛГУУН, 2018 онд тив дэлхийд оролцсон спортын тэмцээн уралдаанаас алт мөнгөн медаль авч аймаг орон нутгийнхаа нэрийг дэлхийн тавцанд дуурсгасан амжилтаар Оны шилдгийн шилдэг тамирчнаар жүдо бөхийн тамирчин О.САРУУЛ шалгарсан бол оны шилдэг дасгалжуулагчаар түүний багш, дасгалжуулагч С.ГАНХУЯГ шалгаран шагналаа гардан авлаа. Тэгвэл тамирчдынх нь тив, дэлхий, улс, бүсэд гаргасан амжилтыг нь үнэлж, Шилдэг спортын клубээр СҮЛД АЛДАР КЛУБ, Шилдэг спортын холбоогоор ШАТРЫН ХОЛБОО шалгарч амжилтаа үнэлүүлэн мөнгөн арслан цомын эзэн боллоо. Мөн Шилдэг ивээн тэтгэгчээр Сурын холбооны тэргүүн Ч.ЧИНБАТ, Шилдэг спортын хамтлагаар БОЭТ-ИЙН СПОРТ ХАМТЛАГ, Шилдэг хөдөөгийн биеийн тамирын багшаар Булган сумын ЕБС-ийн багш У.УЛАМБАЯР тодорсон бол Шилдэг төвийн бүсийн биеийн тамирын багшаар Прогресс сургуулийн багш Г.НОМИН шалгарч шагналаа гардан авлаа. 

ВИДЕО:

















Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ