-Аргын тооллын 12 сарын 3. Даваа (Сумьяа) гараг / 2018 /



-Аргын тооллын 12 сарын 3. Даваа (Сумьяа) гараг / 2018 /
-Билгийн тооллын 26, шарагчин могой, тэргүүн дагуул-13 од, шороо суудал, 2 хар мэнгэ, үл зохилдохын барилдлагатай өдөр. 
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:22-17:01.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад амгалан жаргалантай маш сайн. Гэвч гахай, луу жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Үхэр, тахиа, могой, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу.
-Газар хагалах, хөрөнгө оруулах, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, мал гадагш гарах, газар лусын зан үйл, тахил хийх, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Мод таслах, газар малтах, эм найруулах, ус хааж бөглөх, бэрийн үйл, заргалдах, мөр гаргах, морь худалдах, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, замд гарах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ