-Аргын тооллын 12 сарын 1. Бямба (Санчир) гараг / 2018 /



-Аргын тооллын 12 сарын 1. Бямба (Санчир) гараг / 2018 /
-Билгийн тооллын 24, улаагчин туулай, харцага-11 од, хий суудал, 4 ногоон мэнгэ, үл тохирохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:19-17:02.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өвчин, эмгэг тусах гэмтэй цээрлэвэл зохилтой.
-Хонь, туулай, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, анд нөхөр болох, насан буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, тариа тарих, мод суулгах, хот байшин барих, ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, малтай холбогдох үйл, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Багш шавь барилдах, хот суурин, байшин эхлэн барих, төрөл садан болох, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, бэрийн үйл, равнай үйлдэхэд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга. Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ