ХИС-ийн НХУС-ийн Эрхзүйн I-р ангийн оюутнууд МУЗН-ийн Ховд аймаг дахь салбартай хамтран 14 хоногийн хугацаанд “Хүүхдийн тус багадахгүй” хандивийн аян өрнүүллээ. Аяны хугацаанд Эрхзүйн I-р ангийн оюутнууд ХИС, ЕБС, Политехник коллеж болон бусад албан байгууллагуудаар хандивын хайрцаг аялуулж, нийт 416 мянган төгрөгийг цуглуулжээ. Үүний үр дүнд Жаргалант сумын Бичигт багийн нийгмийн эмзэг бүлгийн нэг иргэнд эд материалын дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл Бичигт багийн Засаг даргатай уулзаж, зөвлөлдсөний эцэст тус багийн өндөр настан У.Ишгэн гуайг сонгон хандивын мөнгөөрөө гурил будаа, түлээ, нүүрснээс эхлээд ахуйн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн худалдан авч 11-р сарын 19 ний өдөр гэрт нь очиж гардуулан өглөө . Бичигт багийн иргэн У.Ишгэн хандивын аян зохион байгуулан тусалж дэмжсэн оюутнууд болон аймгийн Улаан загалмайн хорооны хамт олонд баярлаж байгаагаа илэрхийлж ажил үйлс, сурлага хөдөлмөрт нь амжилт хүслээ. Огноо: 11/20/2018 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1102 Мэдээ таалагдсан: