HD Монгол телевизээс 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа
“Авьяаслаг монголчууд-2018” шоуны 1-р шатанд Ховд аймгийн Булган сумын харьяат залуу жүжигчин, дуучин Б.Батболд
“Торгууд нутаг” дуугаараа оролцож 4 шүүгчээс өндөр үнэлгээ авч тэнцсэн билээ. Тэгвэл 2-р шатандаа мөн тэнцэж тус шоуны шилдэг 32 оролцогчийн нэгээр шалгараад байна. Тэрээр 12-р сарын 2-ны өдөр
"Авьяаслаг монголчууд-2018" шоуны 3-р шатны шалгаруулалтад оролцож үзүүлбэрээ толилуулах юм. Үүний дараагаар үзэгчид, дэмжигчдийн саналыг хүлээн авах ба тэр цаг мөчөөс эхлэн та бүхэн тусгай дугаарт мессежээр саналаа өгөх боломжтой болно.
Дундрашгүй их түүх, өв соёлтой Баруун монголчууд тэр дундаа Олон ястны өлгий болсон Ховд нутгийнхаа зан заншил, өв соёлыг үе тэнгийнхэн, залуу хойч үеийнхэндээ түгээн дэлгэрүүлэх үүднээс "Торгууд" хувцсаараа гоёж өөрийн авьяас билгээрээ олон мянган үзэгчдийг байлдан дагуулж Ховд нутгийнхаа нэрийг цуурайтуулж чадсан, унаган нутгийн залуу дуучин, жүжигчин Б.Батболддоо амжилт хүсч Ховдчууд та бүхнийг дэмжиж саналаа өгөхийг уриалж байна. Нутгийн хүүгээ дуу нэгтэй дэмжиж чадвал
"Авьяаслаг Монголчууд-2018" шоуны шилдгийн шилдэг оролцогч Ховд нутгаас минь төрөх боломж, ирээдүй тун ойрхон байна.
ВИДЕО: