Баруун бүсийн онцгой байдлын газрын алба 170 гаруй алба хаагчид спортоор өрсөлдөж аваргуудаа тодруулав



Баруун бүсийн онцгой байдлын газрын алба хаагчид оролцсон урлаг спортын наадмыг олон ястны өлгий Ховд аймагт амжилттай зохион байгууллаа. Тус наадмын спортын тэмцээнд Ховд Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдаас бүрдсэн 5 багийн 170 гаруй тамирчид эрэгтэй, эмэгтэй ангилалаар олс таталт, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн спортын 3 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргуудаа шалгаруулсан байна. Тус тэмцээнд Ховд Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдаас бүрдсэн 5 багийн 170 гаруй тамирчид эрэгтэй, эмэгтэй ангилалаар олс таталт, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн спортын 3 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргуудаа шалгарууллаа. Баруун бүсийн онцгой байдлын газрын алба хаагчдын дунд зохион байгуулсан спортын тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байранд Баруун бүсийн төв, Ховд аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид шалгарсан болсон бол тэмцээний 2-р байранд Увс аймгийн баг онцгой байдлын газрын алба хаагчид, 3-р байранд Говь-Алтай аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид шалгарч бусдыгаа манлайлсан байна. 

ВИДЕО:










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ