-Аргын тооллын 10 сарын 23. Мягмар (Ангараг) гараг / 2018 /



-Аргын тооллын 10 сарын 23. Мягмар (Ангараг) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 14, шар хулгана, дэлгэрүүлэгч-26 од, гал суудал, 7 улаан мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр. Хяруу унах-20:15.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:22-17:50.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох маш сайн. Гэвч морь, бич, тахиа, могой цээрлэвэл зохилтой.
-Луу, хулгана, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хувраг тойн болох, мал худалдах, хот балгадын үйл, эрхшээх үйл, дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, худалдаа хийх, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, мал адгуус муулах үйлд сайн. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, ном номлох, сонсох, үр тарихад муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ