-Аргын тооллын 10 сарын 21. Ням (Адъяа) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 12, улаан нохой, шувуун хошуут-24 од, мод суудал, 9 улаан мэнгэ, арвидахын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:19-17:53.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өвчин, эмгэг тусах гэмтэй тул цээрлэвэл зохилтой.
-Морь, бар, нохой, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.
-Шүтээн босгох, тушаал, зарлиг гаргах, хөрөнгө оруулах, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийх, идээ, хувцас олох, худалдаа наймаа хийх, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэхэд сайн. Бэрд холбогдох үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, үхэгсдийн үйл, шинэ дээл эсгэх, замд гарах, мал адгуус худалдан авахад муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.