Ховд аймгийн ХХҮГ-аас хөгжлийн бэрхшээлтэй 42 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 15 хүүхдийг “Сэргээн засах” үйлчилгээнд хамруулж байна



Ховд аймгийн ХХҮГ-аас 2017 онд нийтдээ зорилтот бүлгийн 325 иргэнд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг үзүүлсэн байна. Энэ жилийн тухайд хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ “Өдрийн үйлчилгээг” Очир сүлд хоршоо төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэн ажиллаж байгаа бөгөөд Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Ховд аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас “Сэргээн засах” үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй 42 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 15 хүүхдүүдийг хамруулах ажлыг эхлүүллээ.

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ