-Аргын тооллын 10 сарын 18. Пүрэв (Бархасвад) гараг / 2018 /



-Аргын тооллын 10 сарын 18. Пүрэв (Бархасвад) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 9, харагчин хонь, яруу эгшигт-21 од, огторгуй суудал, 3 хөх мэнгэ, үл тохирохын барилдлагатай өдөр. Сарын цээр, модон хохимой өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:15-17:59.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул сарын цээр, модон хохимой өдөр тул цээрлэвэл зохилтой.
-Туулай, гахай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Аливаа үйлд муу болой. Бэр буулгаваас үр үгүй болох, нас тэтгэвээс үл өсюү. Тариа тариваас үл ургаюу, аливаа мал, адгуус авбаас хэрэг үл болюу, нэр цол авбаас үл хүлцэн таалагдах, гэр балгас босговоос 100 өдөр шатаагдах.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ