-Аргын тооллын 10 сарын 10. Лхагва (Буд) гараг / 2018 /



-Аргын тооллын 10 сарын 10. Лхагва (Буд) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 1, хөхөгчин гахай, салхины эх-14 од, огторгуй суудал, 2 хар мэнгэ, үл зохилдохын барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:03-18:14.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул нас ахар болох тул цээрлэвэл зохилтой.
-Туулай, хонь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнээ сөрөг муу.
-Мод тарих, худаг гаргах, газрын амыг анх нээх, буяны эхийг бүтээх, замд гарах, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, ураг садан болох, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, номын хурим, лам хуврага болох, ном заалгах, гөлөг тэжээх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Бэрийн үйл, мод таслах, газар малтах, үхэгсдийг оршуулах, худаг шуудуу малтах, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, замд гарахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ