Буянт сумын Цагаан эрэг багийн нутагт малын гоц халдварт боом өвчин гарсан байна



Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн нутагт малын гоц халдварт боом өвчин  гарсан тул  малчид ард иргэдийг сонор сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэх үүднээс онцын шаардлагагүй бол тус газарт зорчихгүй байхыг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онгцгой байдлын газраас анхааруулж байна.

Тус сумын Цагаан эрэг багийн нутагт энэ сарын 26,-27-ны үед  гурван  үхэр гоц халдварт өвчнөөр өвчилж үхсэнээс гадна ганц хоёр, нохой шувуу үхсэн байсныг сэг зэмийг нь мэргэжлийн байгууллагууд булж устган ариутгал, халдваргүйжилтийн арга хэмжээг  шуурхай үзүүлсэн байна.
Мөн тус Цагаан эрэг багийн 26 өрхийн 1600 үхэрт вакцин хийж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Ариутгал халдваргүйтлийн шуурхай арга хэмжээ авснаар нэмж мал хорогдоогүй байна.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ