-Аргын тооллын 7 сарын 26. Пүрэв (Бархасвад) гараг/ 2018 /



-Аргын тооллын 7 сарын 26. Пүрэв (Бархасвад) гараг/ 2018 /
-Билгийн тооллын шинийн 14, шарагчин хонь, суулга-19 од, хий суудал, 6 цагаан мэнгэ, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:20-20:36.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалантай маш сайн. Гэвч үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Туулай, гахай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, нохой, хонь жилтнээ сөрөг муу.
-Хувраг тойн болох, мал худалдах, хот балгадын үйл, замд явах, эрхшээх үйл, сургуульд сурах, бичиг зурхай, эрдэм сурах, хэвлэх, шүтээн босгох, номын хурал байгуулах, мод тарих, хөрөнгө исгэх, бэрийн үйл, төрөх, буяны үйл, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, мал гадагш өгөх, ажилчин авах, хурим найр хийх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, ном номлох, сонсох, үр тарихад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ