Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тэргүүн чимэг, Үндэсний тоглоом наадгай "Шагайн харваа"-ны төрөлд энэ жил Монгол улсын хүндэт харваач, спортын мастер 1, Монгол улсын хүндэт харваач 6, аймгийн Гоц мэргэн 9, аймгийн Мэргэн 8, аймгийн Дэд мэргэн 1 нийт 40 гаруй харваачид оролцлоо. Шагайн харваа нь багийн ба цуваа харвааны төрөл гэсэн 2 ангилалаар явагдаж, онч мэргэн харваачдаа шалгаруулан, шагнаж урамшуулав.
Шагайн цуваа харвааны төрөлд нэгдүгээр байранд М..Энхжаргал, хоёрдугаар байранд Ш.Мөнхбаяр, гуравдугаар байранд Б.Энхбаяр, дөрөвдүгээр байранд Д.Хатанбаатар, тавдугаар байранд Л.Доржпүрэв нар тус тус шалгарсан байна. Энэ жилийн баяр наадмын "Шагайн харваа"-ны төрөлд аймгийн гоц мэргэн 3, аймгийн мэргэн 3, аймгийн дэд мэргэн 1 төрөн гарлаа. Тухайлбал, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харваач Ш.Мөнхбаяр, Эрдэнэбүрэн сумын харъяат, Хаан банкны харваач Т.Мөнхтогтох, Манхан сумын харъяат, аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны харваач Б.Нармандах нар аймгийн гоц мэргэн цол хүртлээ. Харин МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан П.Анхбаяр, Прогресс сургуулийн 8а ангийн сурагч П.Энхбаяр, Дуут сумын харваач Б.Мөнгөншагай аймгийн Мэргэн цол хүртсэн бол Дуут сумын харъяат, Цагдаагийн газрын харваач Ц.Пүрэвхүү аймгийн Дэд мэргэн цол хүртлээ. Шагайн харвааны багийн төрөлд тэргүүн байранд Я.Эрдэнэхүү ахлагчтай "Дуут нуур" баг, хоёрдугаар байранд С.Пүрэвбат ахлагчтай ШШГГ-ын баг, гуравдугаар байранд Д.Хатанбаатар ахлагчтай “Алтан жолоо” баг тус тус шалгарлаа.