-Аргын тооллын 7 сарын 10. Мягмар (Ангараг) гараг/ 2018 /
Билгийн тооллын 27, харагчин туулай, чөлөөт эх-3 од, хий суудал, 4 ногоон мэнгэ, түлэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр. Усанд хор орох үе-рашаан, голын усанд бүү ор.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:03-20:50.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Гэвч тахиа, бич, могой, морь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хонь, гахай, туулай, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бич жилтнээ сөрөг муу.
-Хөрөнгө оруулах тэргүүтэн дэлгэрүүлэх үйл, дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр хонины үйл, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Байшин барих, бэрийн үйл, газар хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, эм найруулах, замд гарах, үхэгсдийн үйл, анд бололцоход муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.