Мерси Кор Монгол ОУБ-ын LTS-2 буюу "Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь 2" төсөл зорилтынхоо хүрээнд Монгол орны 45 сум “Бэлчээрийн менежментийн дунд хугацааны төлөвлөгөө”- боловсруулах зөвлөх үйлчилгээг үзүүлж байгаа юм. Энэхүү үйлчилгээнд Ховд аймгийн Мянгад, Эрдэнэбүрэн, Ховд, Манхан, Мөнххайрхан, Булган, Үенч гэсэн 7 хамрагдаж байна. Өнгөрсөн 04-р сард Мянгад, Эрдэнэбүрэн сум бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг боловсруулан албан ёсоор хүлээн авсан бол энэ удаа Ховд, Манхан, Мөнххайрхан сумууд бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг бэлэн болгож энэ сарын 4-5-ны өдрүүдэд сумдын удирдлагуудад нь албан ёсоор хүлээлгэн өглөө. ВИДЕО: Огноо: 7/7/2018 Төрөл: ХАА, Байгаль экологи Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 2055 Мэдээ таалагдсан: