TNC буюу
Дэ Нэйче Консерванси олон улсын байгууллага нь 1951 онд АНУ-д байгуулагдсан, шинжлэх ухаанд суурилсан байгаль хамгааллын үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллага юм. Энэхүү Төрийн бус байгууллага нь дэлхийн 73 оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол орны тал хээрийн экосистемийг хамгаалах зорилгоор 2008 онд Монгол улсад хөтөлбөрийн газраа нээжээ. Дэ Нэйче Консерванси байгууллага нь Тосон хустайн байгалийн нөөц газрын хамгаалалтын менежментийг сайжруулах чиглэлээр болон экологийн бүс нутгийн үнэлгээг Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хийж, экологийн чухал ач холбогдолтой, хамгаалах шаардлагатай газар нутгийг тогтоосон байна. 2015-2017 онд
"Экосистемийн үйлчилгээ" төслийг хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү төслийн үргэлжлэл болох
"Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал" төслийг 2017 оны 07-р сараас эхлэн Ховд аймгийн Дарви, Чандмань, Хөвсгөл аймгийн Баянзүрх, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумдад 2 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна.
Төсөл хэрэгжиж буй 3 аймгийн сум, баг, малчдын нөхөрлөлүүдийн туршлага судлах сургалт, аялалыг энэ оны 07-р сарын 02 ны өдөр Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн нутаг "Сутайн баялаг мөрөн" нөхөрлөлийн эко аялал жуулчлалын баазыг түшиглэн зохион байгууллаа. TNC буюу Дэ Нэйче Консерванси олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй "Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал" төслийн хүрээнд Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 4 суманд байгалийн нөөцийн хамтын менежментийн нийт 25 нөхөрлөл байгуулагдсан байна.
ВИДЕО: