Ховд аймагт нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх анхны эхлэл тавигдаж Дарви, Чандмань сумдад аялал жуулчлалын "ЭКО" бааз байгуулагдав



Дэ нэйче Консерванси /ТNС/ “Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал” төслийг  Ховд аймгийн Дарви сумын Мөрөн, Мөнгөн аяга,Чандмань сумын Талын булаг, Тахилт багуудад 2017 оны 7 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж нэг жилийн хугацаанд шинжлэх ухаанд суурилсан байгаль хамгааллын үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн  хугацаанд унаган байгалиа онгон төрхөөр нь хадгалж яваа малчдыг байгалийн нөөцийг зохистой ашиглах,бэлчээрээ хамгаалах, малын ашиг шим, ноос, сүү цагаан идээг боловсруулах, дэвшилтэт технелогид суралцуулах, хоршиж ажиллах, хамтын хөдөлмөрт сургах үүднээс  амьдрах ухааны сургалт, хэлэлцүүлгийн удаа дараа явуулсан байна.  Ингэхдээ нутгийн иргэдийг түшиглэж, тэдний оролцоо, байгалиа хамгаалж, амьдрал ахуйгаа авч ирсэн уламжлал ,санаачлага, шийдвэрийг хуулийн хүрээнд орон нутгийн удирдлага, төслийн байгууллага дэмжиж ажиллажээ. 



"Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал төсөл"-ийн үйл ажиллагааны үр дүнд  зорилтот багийн малчид нөхөрлөл байгуулах саналыг дэмжиж Дарви сумын Мөрөн багт “Сутайн баялаг Мөрөн”, “Баян хөвхөр", “Тунгалаг урт”,“Сутай хайрхан “,Чандмань сумын Тахилт багт “Баян бүдүүн”, “Мөнгөн ембүү”, Талын булаг багт ”Ноёлогч”,”Бумбатын хишиг” нэртэй байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүд байгуулагджээ. Дарви сумын Мөрөн багийн “Сутайн баялаг Мөрөн" нөхөрлөл Хөшөөтийн хөндийд “Сутай хайрхан" нэртэй байгалийн аялал жуулчлал эрхлэх эко бааз, Чандмань сумын Талын булаг багийн хоёр нөхөрлөл  үзэсгэлэнт Дөргөн нуурын  хөвөөнд ”Дөргөнэ хатан” нэртэй эко баазыг шинээр байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэв.

ВИДЕО:



Дарви сумын “Сутай хайрхан”, Чандсмань сумын “Дөргөнэ хатан” эко баазын нээлт энэ оны 7 сарын 03-04 ний өдрүүдэд болж TNC олон улсын байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн захирал О.Энхтуяа, Америк дахь зохицуулагч Риней, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, төслийн шинжлэх ухааны асуудал хариуцсан захирал  Ю.Баяржаргал, төслийн орон нутгийн ажилтан Д.Цэвээнравдан болон Хэнтий, Дорнод, Хөвсгөл, Ховд аймгийн хамтын менежменттэй  нөхөрлөлүүд бусад албаны хүмүүс оролцов. 


















Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ