Зарим аймгууд үндэсний их баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэх хугацааг өөрчлүүлэх санал Монгол улсын Засгийн газарт хүргүүлсэн байна. Энэ саналыг МУ-ын Засгийн газар хүлээн авч, баяр наадам тэмдэглэх товыг тогтоожээ. Тодруулбал, “Зарим аймгийн баяр наадмын хугацааг өөрчлөн тогтоох тухай” Монгол улсын Засгийн газрын 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 208 дугаар тогтоол гарлаа. Энэ хүрээнд Ховд аймаг “Үндэсний их баяр наадам”-ыг энэ оны 7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулахаар болов. Түүнчлэн энэ тогтоолын 1 дүгээр зүйлд зааснаар баяр наадам тэмдэглэх ажлын өдрүүдийг нийтээр тэмдэглэх баярын болон дараа долоо хоногийн амралтын өдрүүдэд шилжүүлэн зохицуулахаар болжээ. Огноо: 7/5/2018 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 2477 Мэдээ таалагдсан: