Буянт баг "Ухаалаг худаг"-тай боллоо

Image may contain: sky, cloud, tree, house and outdoor

Ховд аймгийн “Хөшөөт хөгжил” сангийн хөрөнгө оруулалтаар Жаргалант сумын Буянт багт орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлсэн картаар үйлчилдэг "Ухаалаг худаг"-ийг бий болголоо.
Тус Ухаалаг худагний давуу тал нь байнгын ажиллагаатай камерын хяналтын системд холбогдсон, Буянт багийн иргэдийг ундны усаар хангаад зогсохгүй бусад багийн иргэд цагийн хязгаарлалтгүйгээр 24 цагийн аль ч үед ус авах боломжтой юм. Түүнчлэн иргэд технологийн хялбар шийдэл ашиглан худгаар үйлчлүүлэхэд илүү амар болсноороо онцлог юм.
Энэ худгийг ашигласнаар бүс нутгийн усны зарцуулалт, хүн амын ундны усны хэрэглээний нэгдсэн мэдээллийн сантай болох боломжтой бөгөөд төлбөрийн нарийвчилсан систем, тоног төхөөрөмжийн ажиллагаа сайжирснаар усны үргүй зардал буурч хэмнэлт гарах аж.
Энэхүү ухаалаг худагны картыг Буянт багийн 80 гаруй айл болон Жаргалант сумын өрх айлууд картын дугаараа бүртгэлжүүлэн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ашиглах ба уг төхөөрөмжийг дагаж ирсэн 300 картыг үнэ төлбөргүй олгож эхэлнэ. /Жич: Карт бүрийг 500 төгрөгөөр цэнэглэсэн байгаа/
Картыг “Шим-ус” ОНӨААТҮГазраас ИРГЭН ТА бүртгүүлэн авна уу. Мөн картыг цэнэглэхдээ “Шим-ус” ОНӨААТҮГазарт картын дугаараараа цэнэглүүлэх боломжтой. Түүнчлэн усны тарифын хувьд одоо мөрдөгдөж буй тарифаар тооцох юм.
Мөн ухаалаг худгийн ашиглалт үйлчилгээг / “Шим-ус”ОНӨААТҮГазарт хариуцан ажиллуулах болно./
ИРГЭН ТА ухаалаг худгаа хайрлан хамгаалж, иргэний үүргээ биелүүлж байхыг уриалж байна. Цаашид хүн ам болон бэлчээрийн усан хангамж сайжруулах чиглэлээр гаргах худаг, уст цэгийг дэвшилтэт технологи нэвтрүүлсэн нар, салхины эрчим хүч ашигласан шийдлээр хийхээр төлөвлөн ажиллаж байна. 


ВИДЕО:



Image may contain: cloud, sky, tree, plant, outdoor and nature


Image may contain: screen and indoor


Image may contain: outdoor


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ