-Аргын тооллын 6 сарын 27. Лхагва (Буд) гараг/ 2018 /



-Аргын тооллын 6 сарын 27. Лхагва (Буд) гараг/ 2018 /
-Билгийн тооллын шинийн 14, цагаан бар, онгоц-18 од. төмөр суудал, 8 цагаан мэнгэ, рашааны барилдлагатай өдөр. Лусын буулт, хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:55-20:55.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох маш сайн. Гэвч бич, могой, морь, хонь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Нохой, бар, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Мал худалдах, хот балгадын үйл, замд явах, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, ураг садан болох, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил, хот тосгоны суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, насны хүчийг арвижуулах, усан засал, хийхэд сайн. Цацал өргөх, эм найруулах, бэрийн үйл, худаг малтах, хатуу үйл ажил хийх, лам болох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, ном номлох, сонсох, үр тарихад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ