Мерси Кор олон улсын байгууллагын Гамшгийн эрсдлийг бууруулахад шинжлэх ухааны болон уламжлалт аргыг ашиглах нь LTS2 төслийн хүрээнд Ховд Их Сургуулийн багш, доктор Д.Дарьханд ахлагчтай багш Д.Энхтуул, Н.Эрдэнэчимэг, Б.Гурвандаваа нарын баг хамтран ажиллаж бэлчээрийн менежментийн төлөвлөгөө хийх ажлыг хийж гүйцэтгэсэн билээ. Төсөлт ажлын хүрээнд тус сумын малчид, ард иргэдээс санал асуулга авч Баянбулаг, Цагаанбулан багийн малчдад сургалт зохион байгуулсан юм. Мөн тус суманд бэлчээрийн менежментийн сургалтын гарын авлага, малчин өрхийн байгалийн өгөөжийг бүртгэх дэвтэр, бэлчээр ашиглалт сэдэвт танилцуулга, бэлчээр ашиглалтын зураг, бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулан хэвлэж олны хүртээл болгосон төдийгүй бэлчээрийн менежментийн нэгдсэн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн захирамжийг тус сумын Засаг дарга гаргаж, сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн батлуулж хүлээлгэн өгсөн юм.
Ховд Их Сургуулийн багш, доктор Д.Дарьхандаар ахлуулсан ажлын хэсэг Мянгад суманд хийсэн ажлын үр дүнгээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Мерси Кор олон улсын байгууллага, “Бэлчээр ногоон алт” төслийн төлөөлөлөөс бүрдсэн нийт 60 хүнээс бүрдсэн сургалтын үеэр танилцуулж санал бодлоо солилцов.
Сургалтаар Ховд Их Сургуулийн багш нарын боловсруулсан бэлчээрийн менежментийн төлөвлөгөө олны талархалыг хүлээж Мерси Кор олон улсын байгууллагын Гамшгийн эрсдлийг бууруулахад шинжлэх ухааны болон уламжлалт аргыг ашиглах нь LTS2 төслийн зорилтот Монгол улсын 45 сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг хийж эхлээд байна.