“Шонхрын хүлэг транс” компанийн захирал Б.Мөнхбаатар, түүний гэргий Б.Жавзанханд нар нэг өрхийг шинэ гэртэй болгожээ



Ховд хотын хэсэг залуус сайн дураараа нэгдэн оны өмнө зорилтот бүлгийн хүүхдүүдийг баярлуулах “Нэгдье” аян өрнүүлж, бэлэг тарааж явахдаа Баатархайрхан багт оршин суудаг 2-9 насны дөрвөн хүүхэдтэй, айлын гэрийн мод, эсгий зэргийг түр авч гэр барьж амьдардаг байсан С.Мөнхзул бүсгүйтэй танилцжээ. Аянаа нэг удаад өрнүүлээд өнгөрөөх бус үргэжлүүлэхээр шийдэж, Эх үрсийн баяраас өмнө нэг өрхийг гэртэй болгох сайн үйлсийн аян өрнүүлсэн юм. 


Аяныг “Шонхрын хүлэг транс” компанийн захирал Б.Мөнхбаатар, түүний гэргий Б.Жавзанханд нар ивээн тэтгэж, нэг өрх бүлийг цоо шинэ зургаан ханатай гэртэй болгожээ. Гэрийг нь бүрэхэд Буянт багийн нийгмийн ажилтан С.Ариунаа ахмад настангуудаа уриалан оролцуулж 05 сарын 27-ны билэгт сайн өдөр ийнхүү нэг өрх бүл шинэ гэртэй болж, бодит ажил хэрэг болсон байна.



Олон хүний  чин сэтгэл, хөдөлмөр зүтгэлээр боссон уг өргөө цагаан гэртээ өнөөдөр С.Мөнхзул бүсгүй өрх бүлээрээ ая тухтай амьдарч байна. 
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ