Ардчилсан нам "ШИНЭЧЛЭЛ"-ээ орон нутгийн иргэд, намын гишүүддээ танилцуулж байна



Намын бодлого, үйл ажиллагаандаа  2016 оны УИХ-ын сонгуулиар ард түмнээсээ "Анхаарах шаардлагатай" гэсэн хатуухан дүн тавиулсан Ардчилсан нам гаргасан алдаандаа дүгнэлт хийж  намаа шинэчлэх ажлыг эрчимтэй эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд намын дарга, ҮБХ-ны гишүүд, анхан шатны үүр хороодын дарга нараа гишүүдээсээ сонгодог тогтолцоог нэвтрүүлсэн нь улс төрийн намуудаас анхдагч нь болж байна. Өөрөөр хэлбэл АН-ын дүрмийн шинэчлэлийг бүрэн хийсэн  бөгөөд одоо намын үзэл баримтлал үйл ажиллагааны шинэчлэлийг хийж байна. Цаашид боловсон хүчний шинэчлэлийг ч хийхээр төлөвлөжээ.

ВИДЕО:



Намын шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй нэг томоохон ажил нь “Монголоо сонсъё” үндэсний аян юм.  Орон даяар нэг сарын хугацаанд явагдах энэхүү аяны хүрээнд ардчилсан намын удирдагууд, ҮБХ-ны гишүүд намын шинэчлэл, үзэл баримтлал, үндсэн дүрэм, бодлого, үйл ажиллагааныхаа талаар иргэдэд мэдээлэл хүргэж, иргэдийнхээ дуу хоолойг сонсон ажиллаж байна. Өөрөөр хэлбэл аяны хугацаанд Монгол орны 21 аймаг 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, 152 хороонд хүрч ажиллах юм.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ