-Аргын тооллын 5 сарын 20. Ням (Адьяа) гараг/ 2018 /



-Аргын тооллын 5 сарын 20. Ням (Адьяа) гараг/ 2018 /
-Билгийн тооллын шинийн 5, хар хулгана, найралт эх-7 од, суудал ус, мэнгэ 1 цагаан, арвидахын барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:08-20:29. 
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эд, мал арвижих маш сайн. Гэвч морь, бар, туулай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Бич, луу, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтнээ сөрөг муу.
-Ном унших, замд гарах, зөөлөн үйл, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, худалдаа хийх, тустай үйлийг бүтээх, идээ, хувцас олох, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэхэд сайн. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, шинэ дээл эсгэх, модны үйл, үхэгсдийн үйлд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ