-Аргын тооллын 5 сарын 15. Мягмар (Ангараг) гараг/ 2018 /
-Билгийн тооллын 30, улаагчин хонь, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, суудал хий, мэнгэ 6 цагаан, арвидахын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:14-20:23.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул эрлэг лугаа учрах цээрлэвэл зохилтой.
-Туулай, гахай, хонь, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хөрөнгө оруулах, эрхшээх хийгээд хатуу үйл, дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, мал гадагш өгөх, ажилчин авах, хурим найр хийх, идээ, хувцас олох, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэхэд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал. Зурхайч лам Д. Цогтбаатар.