Гамшгаас хамгаалах дадлага сургууль зохион байгуулах тухай Ховд аймгийн Засаг даргын А/05 тоот захирамж гарсаны дагуу захирамжийн хэрэгжилтийн хүрээнд Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралтаар ахлуулсан аймгийн ОБГ-ын алба хаагчдаас бүрдсэн 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Ховд суманд ажиллаж “Гамшгаас хамгаалах удирдах дадлага сургууль” зохион байгууллаа. Энэ сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан тус сургуульд Ховд сумын онцгой комиссын бүрэлдэхүүн, сумын төсөвт байгууллагын удирдлагууд хамрагдаж гамшиг осол тухайн суманд тохиолдсон үед хэрхэн яаж ажиллах мэдлэг, чадварыг эзэмшсэн байна. ВИДЕО: Огноо: 4/26/2018 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 2409 Мэдээ таалагдсан: